aktuelle Information:
ХБНГУ-ын Хөдөө аж ахуйн салбар
ХБНГУ нь аж үйлдвэрлэл, инженерийн шийдлүүдээрээ дэлхийд танигдсан боловч хэзээнээс л хүчтэй хөдөө аж ахуйн орон байсан. Хэдийгээр хүн амын нягтрал ихтэй боловч нийт нутаг дэвсгэрийнхээ тал хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулдаг байна. Тус салбарын 270 гаруй мянган аж ахуйн нэгжид ойролцоогоор нэг сая гаруй хүн ажиллаж, жилд дунджаар 50 тэрбум евроны өртөг бүхий бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Тариаланчид биднийг өндөр чанартай хүнсээр хангаж, эрчим хүч болон түүхий эдийн хангамжид улам их үүрэг гүйцэтгээд зогсохгүй манай орны нүүр царай, өнгө төрхийг бүрдүүлж байна.
Германы хөдөө аж ахуйн салбар нь Европын холбоондоо эхний дөрөвт багтдаг бөгөөд нийт 170 гаруй сая толгой малын тэжээлийг бэлтгэх зорилгоор нийт эргэлтийн талбайнхаа 60 гаруй хувьд тэжээл тариалдаг. Мал амьтны гаралтай бүтээгдэхүүнээс гадна Германы хөдөө аж ахуйн салбар нь үр тариа, төмс, чихрийн манжин, тосны ургамлууд, жимс жимсгэнэ болон хүнсний ногоо голлон тариалж байна. Мөн био эрчим хүч, био түүхий эд гаргаж авах зорилгоор тариалангийн талбайг ашиглаж байна.
Эх сурвалж: https://www.bmel.de/DE/Landwirtschaft/landwirtschaft_node.html