Fotogalerie

Тариалангийн даатгалын чиглэлээр зөвлөх Др. Лайф Хаймфарт Монгол Улсад ирж ажиллалаа

“Ханновер Ре” ХК-ийн төлөөлөгч Др. Лайф Хаймфарт 04 сарын 09-12-ны хооронд Монгол Улсад ажиллалаа. Тэрээр СЯ, ХХААХҮЯ, СЗХ, ХААДД ХК, Ажлын хэсгийн гишүүд, тариалан эрхлэгч ААН-үүд болон монголын даатгалын компаниудын төлөөлөлтэй уулзаж, олон улс дахь даатгалын тогтолцоо, туршлагын талаар танилцуулж, манай оронд ямар даатгалын тогтолцоо байх нь зохимжтой талаар зөвлөж, харилцан санал солилцлоо.