Үйл ажиллагаа

2024

Wednesday, 27.03.2024

Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал Дархан-Уул аймаг, Ургамал газар тариалангийн хүрээлэн дээр 2024 оны 03 дугаар сарын 27–ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралд УИХ-ын тус Байнгын хорооны дарга Ж.Батжаргал, гишүүн Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат, Үйлдвэржилтын хорооны дарга Г.Ганболд болон МУ-ын Ерөнхийлөгчийн ҮАБ, Улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр нар үг хэлж оролцлоо.

Read more …

Monday, 18.03.2024

Төслийн 4-р үе шатны үнэлгээ хийгдэв

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн 4 дүгээр үе шат нь хөдөө аж ахуйн зохистой дадал, уур амсьгалын өөрчлөлтөд дасан зохицсон, тогтвортой газар тариалангийн технологи, Монгол улсад хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх гэсэн 3 үндсэн чиглэлээр 2022 оны 01-р сараас 2024 оны 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжиж байна. Тус төслийн хэрэгжилтийн байдлыг үнэлэхээр ХБНГУ-аас хатагтай Ингэ Геркэ 3 дугаар сарын 17-21-ны хооронд Монголд ажиллалаа. Хатагтай Геркэтэй хамтран төслийн удирдагч ноён Др. Алфред Катер, ГФА Консалтинг Групп ХХК-ийн төлөөлөгч ноён Симон Витиx, төсөл хэрэгжүүлэгч ИАК Аграр Консалтинг ХХК-ийн  төслийн менежер хатагтай Г. Ганцэцэг нар Монгол Улсад ирж ажиллалаа.

Read more …

Monday, 04.03.2024

Сэлэнгэ, Орхон аймагт Монголын ногоочдын холбооны салбар 2024 онд шинээр байгуулагдлаа

“Эх булаг” Монголын ногоочдын холбоо ГҮТББ байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд 2024 онд дараах тэргүүлэх чиглэлд төвлөрөн ажиллаж байна. Үүнд, Хүнсний ногооны цахим худалдааны нэгдсэн платформ, хүнсний ногооны ложистикийн төв байгуулах, дундын хоршоо байгуулах төслүүдийг санаачилж, захиалгат тариаланг хөгжүүлэх, байгууллагын худалдан авалтад ногоочдыг тус холбоогоор дамжуулан нэгдсэн сувгаар хамруулах, ногоочдын хоршоодыг чадавхжуулах, ХАА-н зохистой дадлын (ХААЗД) баталгаажуулалтад төв ба салбар холбоодыг оролцуулах мөн чанарын баталгаажуулалтын тогтолцоо бий болгохыг зорьж байна. Улмаар ногоочдыг дадлагажуулах хөтөлбөрийг БНСУ, Герман улсын холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилготой.

Read more …