Үйл ажиллагаа

2013

Tuesday, 10.12.2013

Хөдөө аж ахуйн салбарын техникийн ашиглалт, практикт суурилсан заах арга зүй

2013 оны 12 сарын 10-13 хооронд “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс “Хөдөө аж ахуйн салбарын техникийн ашиглалт, практикт суурилсан заах арга зүй” сэдвээр Дархан, Улаанбаатар хотуудад тус бүр 2 өдрийн сургалт зохион байгууллаа. нэ удаагийн сургагч багшаар ХБНГУ-ын ХАА-н мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын тэргүүлэх байгууллагуудын нэг болох ДОЙЛА Нийнбург-ын сургагч багш У. Лосси, К. Бахник нар ажиллаа. Энэхүү сургалт нь Улаанбаатар, Дархан хотуудад ХААИС дээр зохион байгуулагдлаа.

Read more …

Tuesday, 03.12.2013

Тариалангийн аж ахуйн хөгжлийн төлөвлөлт, үнэлгээ

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс 2013 оны 12 сарын 03-06-ны хооронд “Тариалангийн аж ахуйн хөгжлийн төлөвлөлт, үнэлгээ” сэдвээр Дархан, Улаанбаатар хотуудад тус бүр хоёр өдрийн сургалт семинар зохион байгууллаа. Энэ  удаагийн сургалтын зорилтот бүлэг нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн удирдах түвшиний захирал менежерүүд байсан бөгөөд нийт 35 аж ахуйн нэгжийн төлөөлөгчид хамрагдлаа.

Read more …

Tuesday, 19.11.2013

Монгол улс дахь үр ашигтай, тогтвортой үр тарианы үйлдвэрлэл

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь 2013 оны 11 сарын 19-26 хооронд ҮХААЯ, ХААИС-тай хамтран “Монгол Улс дахь үр ашигтай, тогтвортой, үр тарианы үйлдвэрлэл” сэдвээр Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудад тус бүр 2 өдрийн сургалт семинарыг зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалт семинарын сургагч багшаар ХААИС, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн, Дархан хотын УГТСЭШХ-ийн эрдэмтэн багш нар мөн Аммак МЖЛ ХХК-ийн төлөөлөгчид оролцлоо.

Read more …

Sunday, 20.10.2013

Танилцах аялал, 2013 оны 10 сар

Эхний аяллыг 2013 оны 10 дугаар сарын сүүлээр зохион байгуулсан. Уг аяллаар төлөөлөгчид германы ХАА-н техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Клаас, Лемкений үйлдвэрүүд, төмсний үр үйлдвэрлэгч Европлант, тэдний зохион байгуулсан талбайн өдөрлөг, түүнчлэн төмсний үр үйлдвэрлэгч Норика компанийн үйл ажиллагаатай танилцсан.

Read more …

Thursday, 06.06.2013

Талбайн өдөрлөг, 2013 оны 6 сар

Талбайн өдөрлөг нь талуудын хооронд бодит мэдээлэл солилцох боломжийг олгодог билээ. Тухайлбал, төслийн талаар, түүний үр дүнг олон нийтэд танилцуулах, германы хөдөө аж ахуйн техник, үр, сортын давуу талуудыг таниулан харуулах, германы үйлдвэрлэгч монголын хэрэглэгчдийн хооронд холбоо тогтоох зэрэг үйл ажиллагааг өрнүүлдэг. Үүний зэрэгцээгээр шинээр турших бүтээгдэхүүн, төслийн хүрээнд зохион байгуулах сургалтын талаар оролцогчдод танилцуулж, хэлэлцүүлэх, тэдний саналыг тусгахад чиглэгддэг болно.

Read more …