Үйл ажиллагаа

2020

Thursday, 22.10.2020

“Тариаланчдад мэргэжлийн суурь, ахисан шатны мэдлэг олгох сургалтын бүтэц, агуулга, зохион байгуулалт” сэдэвт хэлэлцүүлэг

Монгол орны хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг нь тариаланчдыг мэдлэгжүүлэх, чадавхжуулах асуудал юм. Хэдийгээр МСҮТ, ХААИС зэрэг боловсролын байгууллагууд хөдөө аж ахуйн техник машин механизмын инженер, агрономч зэрэг мэргэжлүүдээр залуу боловсон хүчин бэлдэж  байгаа хэдий ч төгсөгчдийн ур чадвар сул, практик туршлага дутмаг байдгаас гадна төгсөгчид нь төгссөн мэргэжлээрээ салбартаа ажиллахгүй байгаа дүр зураг ажиглагдаж байна. Түүнчлэн, тариалангийн аж ахуйн нэгжүүдийн ажиллагсад, аж ахуйн нэгжийн эзэд өөрсдөө мэргэжлийн бус, ондоо салбараас орж ирсэн байх нь элбэг тохиолддог.

Read more …

Thursday, 13.08.2020

“Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” талбайн сургалт Хөвсгөл аймагт

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, ХААҮШУОНТ хамтран аймгууд дах сургалт, нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд болон агрономчдын ур чадварыг сайжруулах танхимын ба талбайн цуврал сургалтыг 2019 оноос зохион байгуулж байна. Энэ удаагийн талбайн сургалтыг 2020 оны 8-р сарын 13-14-ний өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулж, Хөвсгөл, Хэнтий, Говь-Сүмбэр, Дундговь, Баянхонгор аймгуудын сургалт, нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд, Хөвсгөл аймгийн болон Тариалан сумын агрономчид оролцлоо.

Read more …

Tuesday, 21.07.2020

“Хүнсний ногооны аж ахуй эрхлэх зохистой дадал” сургалтыг баруун бүсийн тариалан эрхлэгчдэд зориулан амжилттай зохион байгууллаа

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орнуудад газар тариалангийн үйлдвэрлэл, ялангуяа жимс жимсгэнэ, хүнсний ногооны анхан шатны үйлдвэрлэлд “Хөдөө аж ахуйн зохистой дадал”/ХААЗД/ нэвтрүүлэх замаар ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангуулж байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаа “ХААЗД гэдэг нь эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой байдлыг хангах замаар эрүүл, аюулгүй, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, баримтжуулах цогц арга хэмжээ юм” гэж тодорхойлжээ.

Read more …

Thursday, 11.06.2020

“Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” талбайн сургалт

Газар тариалангийн салбарт нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх зорилгоор Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс 2019 оны 10-р сар, 2020 оны 1-р сард ХААҮШУОНТ-тэй хамтран аймгийн ХХААГ-дад нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүдийг сургалт, нэвтрүүлэлтийн арга зүйн сургалтад хамруулсан. Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдэд сургалтаар олж авсан мэдлэгээ бататгахад нь туслах, мөн сургалтад оролцож амжаагүй аймгийн агрономчдын үйлдвэрлэлийн нөхцөлд тариаланчдад технологийн зөвлөгөөг өгөх ур чадварыг сайжруулах зорилгоор “Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” сэдэвт бүсчилсэн талбайн сургалтыг ХХААҮШУОНТ болон Дархан-Уул аймгийн ХХААГ-тай хамтран 2020 оны 6-р сарын 11-12-нд Дархан Уул аймгийн Орхон, Хонгор сумдад зохион байгууллаа.

Read more …

Thursday, 23.01.2020

“Экстейншиний арга зүй - сургагч багшийн сургалт”

ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний бүтцийг бэхжүүлэх, бодлого, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор ХХААХҮЯ-наас 2019 онд ХААҮШУОНТ-ийг тус яамны харъяа улсын төсөвт үйлдвэрийн газрын статустайгаар шинэчлэн байгуулж, аймгуудын ХХААГ-т нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан орон тоог сэргээн бий болгосноос гадна “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний тухай хууль”-ийн төслийг 2020 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ. ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний хүний нөөцийн чадавхийг аймгийн төвшинд бэхжүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний сургагч багш бэлтгэх” сургалтыг Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй төсөл”, ХААҮШУОНТ хамтран 2019 оны 10-р сард зохион байгуулж, 12 аймгийн мэргэжилтнүүдийг хамруулсан.

Read more …