Эрсдлийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа

2016

Tuesday, 20.12.2016

Хөдөө аж ахуйн даатгалын бодлого, тогтолцооны шинэчлэл" хэлэлцүүлэг

Хөдөө аж ахуйн салбарт учирч буй эрсдэл, түүнийг бууруулах арга зам, мөн салбарын даатгалын өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх бодлого тодорхойлох, эрх зүйн орчинг сайжруулах, талуудын оролцоог идэвхижүүлэх, хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилго бүхий "Хөдөө аж ахуйн даатгалын бодлого, тогтолцооны шинэчлэл"хэлэлцүүлэг 2016 оны 12-р сарын 20-ны өдөр ХХААХҮЯамны хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Read more …

Saturday, 12.11.2016

ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан айлчлалын баг ХБНГУ-д туршлага судлалаа

“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн Удирдах хорооны анхдугаар хурлыг ХБНГУ-д зохион байгуулахтай холбогдуулан ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан төлөөлөгчид тус улсад 2016.11.12-19-ний өдрүүдэд томилолтоор ажиллаад ирлээ. Тус айлчлалын бүрэлдэхүүнд Дэд сайд Ж.Сауле, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг, БТГ-ын ахлах мэргэжилтэн М.Алтансүх, ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү, МАБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл нар багтсан болно.

Read more …