төлөвлөгдөж буй үйл ажиллагаа
- Монгол
- Герман
Мэдээ, мэдээлэл:
"Монгол орны хүнсний ногооны үйлдвэрлэлийн эрсдэлийн удирдлага – боломж ба бэрхшээлүүд" судалгааг хийж гүйцэтгэлээ
2021.02.09
Монгол Улсын Засгийн газар нь 2017 оноос “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөр нь өрхийн тариалан эрхлэгч болон хүнсний ногооны төрөлжсөн аж ахуйн нэгж, хоршоог дэмжих замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ жилийн турш тогтвортой хангах зорилготой юм. Мөн сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн зан төлөв өөрчлөгдөж, ард иргэдийн дунд хүнсний ногооны хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа хэдий ч хүнсний ногооны тариалалт дотоодын хэрэгцээгээ дөнгөж 50 хувь хангаж, зах зээл дээр БНХАУ-ын импортын ногоо голлосон хэвээр байна.
“Хөдөө аж ахуйн салбарын цахимжуулалт ба ухаалаг газар тариалан” цахим танилцах аялал
2021.01.26
Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарын дижитал шилжилт, ухаалаг газар тариалангийн инноваци зэрэг сэдвүүд нь салбарын мэргэжилтнүүдийн төдийгүй олон нийтийн анхаарлыг ихээхэн татах болжээ. Хүрээлэн буй орчинд ээлтэй, нөөцийг хэмнэсэн хөгжлийн энэхүү шинэ чиг хандлага нь одоогоор практикт төдийлөн өргөнөөр ашиглагдаж эхлээгүй байгаа шалтгаан нь технологийн шилжилтийг хийхэд техникийн түвшинд олон арван шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлагатай байгаагаас гадна хөдөө аж ахуй, газар тариалангийн компаниудад дээрх өөрчлөлтийг хүлээн авахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй байгаа юм.
Read more … “Хөдөө аж ахуйн салбарын цахимжуулалт ба ухаалаг газар тариалан” цахим танилцах аялал
Байцаа, сонгины тариалалтад хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх – онлайн сургалт
2021.01.12
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана” гэсэн зорилтын хүрээнд сүүлийн жилүүдэд дотооддоо гол нэрийн хүнсний ногоог түлхүү тариалж байна. Тухайлбал, өнгөрөгч 2020 онд улсын хэмжээнд нийт 9,7 мянган га талбайд хүнсний ногоо тариалж, 113,5 мянган тн ургац хурааж авсан бөгөөд энэ нь дотоодын хэрэгцээний 44,6% хувьтай тэнцэж байна. Өнгөрсөн жилийн тухайд дотоодын хэрэгцээг хангах хувь хэмжээ нь таримал тус бүр дээр харилцан адилгүй байгаа бөгөөд шар манжин, шар лууван, хүрэн манжингийн хэрэгцээгээ 100% хангасан бол хэмх, лооль, байцаа, сонгино, сармисийн тухайд 2-60% хүртэл хэрэгцээгээ хангажээ.
Read more … Байцаа, сонгины тариалалтад хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх – онлайн сургалт
“Тариаланчдад мэргэжлийн суурь, ахисан шатны мэдлэг олгох сургалтын бүтэц, агуулга, зохион байгуулалт” сэдэвт хэлэлцүүлэг
2020.10.26
Монгол орны хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг нь тариаланчдыг мэдлэгжүүлэх, чадавхжуулах асуудал юм. Хэдийгээр МСҮТ, ХААИС зэрэг боловсролын байгууллагууд хөдөө аж ахуйн техник машин механизмын инженер, агрономч зэрэг мэргэжлүүдээр залуу боловсон хүчин бэлдэж байгаа хэдий ч төгсөгчдийн ур чадвар сул, практик туршлага дутмаг байдгаас гадна төгсөгчид нь төгссөн мэргэжлээрээ салбартаа ажиллахгүй байгаа дүр зураг ажиглагдаж байна. Түүнчлэн, тариалангийн аж ахуйн нэгжүүдийн ажиллагсад, аж ахуйн нэгжийн эзэд өөрсдөө мэргэжлийн бус, ондоо салбараас орж ирсэн байх нь элбэг тохиолддог.
“Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” талбайн сургалт Хөвсгөл аймагт
2020.08.25
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, ХААҮШУОНТ хамтран аймгууд дах сургалт, нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд болон агрономчдын ур чадварыг сайжруулах танхимын ба талбайн цуврал сургалтыг 2019 оноос зохион байгуулж байна. Энэ удаагийн талбайн сургалтыг 2020 оны 8-р сарын 13-14-ний өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулж, Хөвсгөл, Хэнтий, Говь-Сүмбэр, Дундговь, Баянхонгор аймгуудын сургалт, нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд, Хөвсгөл аймгийн болон Тариалан сумын агрономчид оролцлоо.
Read more … “Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” талбайн сургалт Хөвсгөл аймагт
EuroTier - Мал аж ахуйн үйлдвэрлэл, менежментийн чиглэлээр зохион байгууллагддаг олон улсын үзэсгэлэн, яармаг
2018.08.22
ХБНГУ, Ханновер хот 2018 оны 11 сарын 13-16 өдрүүдэд
EuroTier нь мал аж ахуйн үйлдвэрлэл, менежментийн чиглэлээр зохион байгууллагддаг дэлхийн хамгийн том, нэр хүндтэй үзэсгэлэн, яармаг юм. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг тус үзэсгэлэн, яармаг нь мал аж ахуй, ялангуяа үхэр, гахай, тахиа болон загасны аж ахуйн салбарт гарч буй хамгийн сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг буюу малын тэжээлээс мах, сүү, өндөг гаргаж авах хүртэлх үйлдвэрлэлийн бүхий л процессыг цогцоор нь дэлгэн үзүүлдэг томоохон арга хэмжээ юм.
Эрсдлийн менежмент буюу ХАА үйлдвэрлэл эрхлэгчдийн эрсдлийг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээ
2018.08.22
Сүүлийн хэдэн долоо хоногт Германы ихэнх нутаг дэвсгэрийг хамарсан их халалт нь ургацад сөргөөр нөлөөлж, ой хээрийн түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлж байна. Тухайн нутаг орны газар зүйн байршил, цаг уурын нөхцөл байдлаас хамааран учирсан хохиролын хэмжээ нь харилцан адилгүй боловч, Холбооны улсын хэмжээнд томоохон хохирол амсах дүр зураг хэдийнээ гараад байна. ХАА, ойн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэдэг нь шинэ үзэгдэл биш юм. Бүтээгдэхүүний болон зах зээлийн эрэлт хэрэгцээнээс шалтгаалсан эрсдлийг даван туулах нь тухайн үйлдвэрлэл эрхлэгчийн өөрийн хариуцлагын асуудал байдаг.
Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны шинэ бүтэц, бодлогын чиглэл
2018.08.22
Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн сайд хатагтай Юлиа Клёкнер тус яамны бүтцэд өөрчлөлт оруулж эхэлжээ. Түүний анхаарлаа хандуулж буй нэг чухал сэдэв нь цахимжуулалт юм. «Би ажлаа аваад эхний 100 хоногт багтаан ирэх жилүүдэд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг тогтоолоо. Энэхүү шийдвэр маань яамны бүтэц, бүрэлдэхүүнд мөн тусгалаа олно», гэж хатагтай Юлиа Клёкнер хэллээ. Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэдэгдэж буйгаар цахимжуулалт, тогтвортой хөгжил, биологийн олон янз байдал, хүүхэд, ахмад настны хоол тэжээлийн асуудлууд, өлсгөлөнгийн эсрэг авч хэрэгжүүлэх бодлого, хөдөө орон нутгийн хөгжлийн төлөө сайн дурынхны оролцоо зэрэг нь бодлогын хувьд тэргүүлэх чиглэлүүд юм.
Read more … Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны шинэ бүтэц, бодлогын чиглэл
Германы газар тариалангийн ирээдүй – шинэлэг, үр ашигтай, тогтвортой байдал
2018.05.18
Бид өөрсдийн өдөр тутмын хэрэглээ болсон хоол хүнс, мал, амьтны тэжээл, био эрчим хүчний гол түүхий эд болох таримал ургамлуудыг бүгдийг тариалангийн талбайдаа тарьж ургуулдаг билээ. Хэрэглэгчдийн зүгээс тэдгээр таримал ургамлуудын чанар, нэр төрөл, үйлдвэрлэлийн хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч, өндөр шаардлага тавьдаг болсон. Энэхүү хэрэгцээг хангахад газар тариаланг илүү үр ашигтай, өндөр бүтээмжтэй, тогтвортой хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Ирээдүйн газар тариалангийн чиг хандлага уламжлалт болон органик тариалалтын технологийн алийг ашиглаж байгаагаас үл хамааран “тогтвортой хөгжил”-д чиглэгдэж байна.
Read more … Германы газар тариалангийн ирээдүй – шинэлэг, үр ашигтай, тогтвортой байдал
ХБНГУ-ын Хөдөө аж ахуйн салбар
2018.03.14
ХБНГУ нь аж үйлдвэрлэл, инженерийн шийдлүүдээрээ дэлхийд танигдсан боловч хэзээнээс л хүчтэй хөдөө аж ахуйн орон байсан. Хэдийгээр хүн амын нягтрал ихтэй боловч нийт нутаг дэвсгэрийнхээ тал хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулдаг байна. Тус салбарын 270 гаруй мянган аж ахуйн нэгжид ойролцоогоор нэг сая гаруй хүн ажиллаж, жилд дунджаар 50 тэрбум евроны өртөг бүхий бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.